Хөгжлийн банкны сонсголд Х.Баттулга хүүхдүүдийнхээ хамт гэрчээр дуудагдлаа

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх долоо хоногт хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Түр хорооноос өнөөдөр /2023.01.30/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр "Одоогоор 43 гэрчийг дуудна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ долоо хоногт нэмж дуудах шаардлага үүсвэл дуудна. Бид ажлын таван өдөр гэж төлөвлөж байгаа ч ажлын гурван өдөрт багтааж сонсголыг зохион байгуулах боломжтой гэж үзэж байна" гэлээ.  Түүнчлэн Хөгжлийн банкны сонсголд ирээгүй албан тушаалтныг ажлаас нь хална. Гэрчээр дуудагдсан ч ирээгүй бол захиргааны арга хэмжээ авна гэдгийг тодотголоо.   

Тэгвэл ирэх долоо хоногт болох Хөгжлийн банкны сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёр охин, нэг хүүгийн хамт гэрчээр дуудагджээ. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гадна охин Номин, Намуун болон хүү Хүлэгт нар "Түмэн хишигтэн" төсөлтэй холбоотойгоор дараагийн сонсголд дуудагдсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ