Ж.Байдены эхнэр сонгуулийн "нууц зэвсэг" болж мэднэ

  "АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены эхнэр Жилл 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нөхрийнхөө "нууц зэвсэг" болж магадгүй" гэж Bloomberg эх сурвалжаасаа эшлэн мэдээлжээ. Сонгогч эмэгтэйчүүдэд багш, ээж, хойд эх, эмээ нь юм шиг хандаж чаддаг тэргүүн хатагтай шавь нараасаа авсан мэдээллийг нөхөртөө дамжуулдаг гэнэ. Уг нийтлэлд "Ж.Байдены гэргийн зан чанар өмнөх хоёр тэргүүн хатагтай Мишель Обама, Меланиа Трамп нарынхтай харьцуулахад туйлшрал багатай гэж үздэг" хэмээн бичжээ. Үүний зэрэгцээ нөхрийнх нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны хагас аль хэдийнэ өнгөрсөн ч тэр, америкчуудад танигдаагүй л буй. Харин Цагаан ордныхон Жиллийг ерөнхийлөгчийн "хамгийн ойр, хамгийн хамгаалагдсан, итгэмжлэгдсэн хүн" гэж үздэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ