Талибууд ОХУ-д зэвсэг нийлүүлсэн тухай нотлох баримт олдсонгүй
"Афганистанаас 2021 онд нүүлгэн шилжүүлсний үр дүнд америк цэргүүдийн үлдээсэн зэвсгийг "Талибан" хөдөлгөөнийхөн ОХУ-ын тал руу илгээсэн" гэсэн мэдээллийг АНУ-ын засаг захиргаа баталж чадахгүй байна. Энэ тухай Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Ж.Кирби "Ийм алхам хийсэн талаар ямар ч баримт олдоогүй бөгөөд энэ нь Талибаны засгийн газрыг тус улсын түр засгийн газар гэж хүлээн зөвшөөрөхөд түлхэц болохгүй" гэж онцлов. АНУ болон түүний холбоотнууд 2021 оны наймдугаар сард цэргээ татан гаргасны үр дүнд талибууд засгийн эрхэнд гарсан билээ. Уг засгийн газрыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байгаа ч талибууд Москвад үе үе айлчилдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ