Лу.Гантөмөрийг намын даргаар бүртгүүлэх материалыг өнөөдөр УДШ-д хүргүүлнэ
АН-ын даргаар сонгогдоод буй Лу.Гантөмөрийг намын даргаар УДШ-д бүртгүүлэх материалыг өнөөдөр 11.30 цагт хүргүүлнэ. Тодруулбал, Сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд хэрүүл тэмцэлтэй байсан АН сонгуулийн өмнө амжиж, эв нэгдлээ хангахаар болсон. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг эвлэрлийн хэд хэдэн удаагийн уулзалт хийж, улмаар АН-ын ҮБХ-г хуралдуулсан.
Тус хуралдаанаар АН-ын даргыг сонгох хурал, Их хурлаар батламжлах өдрийг товлосноор энэ сарын 19-нд АН намын даргаа сонгосон юм. Тодруулбал, намын даргад УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, З.Нарантуяа, Лу.Гантөмөр нар өрсөлдөж, улмаар олонхийн саналаар Лу.Гантөмөр дэмжигдэж, АН-ын даргаар сонгогдсон байна.
Тэрбээр ҮБХ-ны 293 хүнээс 152 хүний саналыг авч ялалт байгуулсан байдаг.
Сануулахад, С.Эрдэнийн талын АН намын даргын сунгаагаа эхэлсэн бөгөөд энэ сарын 28-нд намын даргаа сонгох юм. Мөн намын даргад нэр дэвшсэн 7 гишүүндээ өнөөдөр батламжийг нь гардуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ