Сомалийн ерөнхийлөгчийн ордон руу миномётоор бууджээ

 "Сомалийн нийслэл Могадишогийн төв дэх ерөнхийлөгчийн ордон миномётын цохилтод өртөв" гэж Somali Guardian мэдээний сайт мэдээлэв. Төрийн тэргүүний ордонтой зэрэгцээд засгийн газрын болон бусад барилга байгууламж байдаг цогцолборын нутаг дэвсгэрийг хэдэнтээ шүршсэн ба энэ үед ерөнхийлөгч Хасан Шейх Мохамуд ордонд байсан эсэх нь тодорхойгүй аж. Мөн хохирогчдын талаарх мэдээлэл ч алга.  Аюулгүй байдлын албаныхан халдлагыг "Аш-Шабаб" бүлэглэлийнхэн үйлдсэн гэж үзэж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ