С.Эрдэнэ: Өчигдрөөс АН-ын даргын сонгуулийн сунгаа АЛБАН ёсоор эхэлж байна

С.Эрдэнэ талын АН-ын өнөөдөр мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ "АН-ын нэрийг барьсан, үйл ажиллагаа эрх мэдэл, АН-ын гүйцэтгэх чиг үүргийг гуйвуулсан үйл ажиллагаанууд нэлээн явлаа.

АН-ын нэрээр сонгогдож, УИХ-д гарсан зарим гишүүд өргөсөн тангаргаасаа буцаж, УИХ-ын гишүүн эрхэм нэр алдрыг гутаасан үйлдлүүдийг гаргасанд бид харамсаж байна. Бүлэг гэдэг бол намын хууль ёсны бүтэц биш. Бүлэг байгуулснаараа тухайн улстөрийн намын бодлого шийдвэр, мөрийн хөтөлбөрийг сонгогдсон гишүүд, бүлгээрээ дамжуулж, УИХ-д дуу хоолойгоо өргөх, бодлого шийдвэрээ тусгуулах, албан тушаалд нэр дэвшүүлэх эсэх чиг үүрэгтэй л газар юм.

 Харамсалтай нь зорилго, чиглэлээ сайн ойлгоогүй, хуулиа уншдаггүй гишүүд намынхаа эрх мэдэл рүү халдсан, үйл ажиллагаа зорилго чиглэлийг гуйвуулж байгаад үнэхээр харамсаж байна. АН-аас сонгогдсон гишүүд ийм болчимгүй үйлдэл гаргаж байна. Тэдний зохион байгуулж байгаа ҮБХ гэх мэт хурлууд дандаа дүрмийн бус. Үүнийг засч залруулах зайлшгүй шаардлага байна. Бидэнд алдаа дутагдал бий ч бид сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж ажиллахын төлөө хичээнэ.

Манай намаас сонгогдсон Ерөнхийлөгч, зарим УИХ-ын гишүүдийн явуургүй үйл ажиллагаа, гадна дотно байгууллагын нөлөө, үйл ажиллагаанд автсан байдал АН-ын өнөөдрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.

Өчигдөр АН-ын даргын зөвлөл хуралдаж, АН-ын даргын тушаал гаргалаа. Улмаар АН-ын даргын сунгааг зарлаж, зохион байгуулахаар болсон. Улмаар уг тогтоолын төслөө ҮБХ-нд хүргүүлсэнийг ҮБХ дуу нэгтэйгээр дэмжсэн. Ингэснээр өчигдрөөс АН-ын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэлж байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ