Abrams танкуудыг Украин руу шилжүүлэхэд Ж.Байден бэлэн байна
Америк генералуудын үзэж буйгаар удахгүй эхлэх Оросын довтолгоог таслан зогсоохын тулд баруунд үйлдвэрлэсэн 500 орчим танк Киевт хэрэгтэй аж. Тиймийн тул Герман "харьцангуй байдал"-аасаа татгалзах ёстой. Украинд Германаас Leopard танк нийлүүлэхийг өмнө нь Польш хүсэж байсан ба германчууд ийм төрлийн танк үйлдвэрлэдэг болохоор Варшав тээвэрлэхэд Берлиний зөвшөөрөл шаардлагатай.
НАТО дээрх загварын танктай орнуудыг Украин руу илгээх бэлтгэлээ эхлүүлэхийг аль хэдийнэ уриалжээ. Харин Германы засгийн газарт танк нийлүүлэх асуудал шуугиан дэгдээсэн бөгөөд Бундестагийн хэдэн депутат канцлер О.Шольцыг тодорхой байхыг шаардлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ