ОХУ-д Cerberus төрлийн коронавирусийн халдварын шинэ тохиолдол илэрлээ

Красноярскийн хязгаарт Cerberus төрлийн коронавирусийн шинэ халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Красноярскийн хязгаарын Роспотребнадзорын хэлтсийн дарга Дмитрий Горяев даваа гарагт Telegram-сувагтаа мэдэгдлээ. "Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд урьд өмнө бүртгэгдээгүй байсан омикрон генетикийн BQ.1.1 (Cerberus), BF.7, BQ.1.2 шугам илэрсэн" гэж тэмдэглэжээ. Түүнийхээр коронавирусийн гиппогрифын омог (XBB.1) тус бүс нутагт байнга илэрдэг аж. Үүний зэрэгцээ "кракен" омог тэнд хараахан бүртгэгдээгүй байна.
 "Кракен" нэртэй "омикрон" XBB.1.5-ын шинэ хувилбар анх аравдугаар сард АНУ-д илэрсэн ба хүнээс хүнд маш хурдан халдварлах чадвараараа судлаачдын анхаарлыг татсан юм.  ДЭМБ-ын шинжээч Мария ван Керкхове өмнө нь тус байгууллага XBB.1.5 ялангуяа Европ, Хойд Америкийн зарим оронд хурдан тархаж байгаад санаа зовниж буйгаа мэдэгдсэн. Харин Роспотребнадзорын албан ёсны мэдээллээр өнөөг хүртэл Пенза мужид "кракен"-аар халдварласан ганцхан л тохиолдол байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ