Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээг Европын холбоо баталлаа
Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөл 2020 оны есдүгээр сараас хойш тус улсад үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын хүрээнд хүний эрхийг олонтаа зөрчсөнтэй холбоотойгоор Ираны эсрэг хориг арга хэмжээний шинэ багцыг баталжээ. Уг жагсаалтад Ираны Спорт, залуучуудын асуудал эрхэлсэн сайд Хамид Сажади багтсан ба түүнийг "Тамирчдаа Иранд болсон үйл явдлын талаар дотоодын болон олон улсын хэмжээнд үзэл бодлоо илэрхийлэхгүй байхыг албадсан" хэмээн буруутгасан аж. Мөн бүс нутгийн хуучин болон одоогийн удирдагчид, орлогч нар, хэвлэл мэдээллийнхэн, аюулгүй байдлын албаныхан, Исламын хувьсгалын гвардийн корпусын бүс нутгийн салбарууд багтсан байна. Иранд 22 настай Махса Амини бүсгүйг нас барсны дараа эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм. Цагдаа нар "хижабаа буруу өмссөн" хэргээр саатуулсан түүнийг хэлтсээсээ эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэсэн ч бүсгүй нас барсан. Гэрчүүд талийгаачийг цагдаагийн хэлтэст зодсон гэж мэдэгдсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ