Цагаан ордны Тамгын газрын дарга огцорч магадгүй

 "Цагаан ордны Тамгын газрын дарга Рон Клейн ойрын үед огцорч мэднэ" гэж New York Times сонин мэдээллээ. Уг сонин "Клейн ирэх долоо хоногт огцрох төлөвтэй байгаа нь хамгийн чухал өөрчлөлт" хэмээн онцолжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены ойр тойрныхон оронд нь хүн томилогдсон эсэхийг хэлээгүй гэнэ.  Төрийн тэргүүний хоёрдугаар сарын 7-нд ард түмэндээ хандаж хэлсэн үгийн дараа Р.Клейн огцорч магадгүй юм. 2009 оны нэгдүгээр сараас Ж.Байдены сонгуулийн штабын даргаар ажилласан Р.Клейн дэд ерөнхийлөгч А.Горын ажлын албаны даргаар мөн ажиллаж байв. Тус албыг 1995-1999 онд удирдаж байсан тэр, 2000 онд А.Горын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Ардчилсан намын хуулийн багийн гишүүн байсан ба дараа нь 2004 онд Ж.Керрийн кампанит ажилд оролцсон.  Өнгөрсөн 11-р сард АНУ-ын Гааль, хил хамгаалах газрын дарга К.Магнус огцрох өргөдөл өгснийг Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга К.Жан-Пьер мэдээлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ