Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт болно

Узбекистан улсын Самарканд хотод энэ сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт болно гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Владивосток хотноо болсон ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэр тус улсын ерөнхийлөгчид бараалхсан юм. Энэ үеэр гурван талт уулзалт хийнэ гэдгээ зарласан болохыг эх сурвалж мэдээлэв.

Монгол Улс 2004 онд ШХАБ-д ажиглагчийн статустай болсон. 2019, 2020 онуудад Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын уулзалтад цахимаар болон биечлэн оролцож байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ