ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хий хоолойг Монголын нутгаар дамжуулж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин /2022.09.07/-тэй уулзсан байна.
Энэ үеэр В.Путин, “ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэсэн” байна. Иймд байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төсөл тус бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтойд тооцогдож ирсэн. Талууд төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцсан талаар Засгийн газрын олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ