Жэжү болон Гёнсан, Бусан хотуудыг хуй салхи дайран өнгөрч болзошгүй

БНСУ-ын Аялал жуулчлалын тусгай бүс Жэжү болон Солонгосын хойгийн өмнөд (Өмнөд Гёнсан муж), зүүн өмнөд (Бусан хот) бүс нутгуудаар энэ сарын 6-ны өдөр “Хиннамну” хуй салхи дайран өнгөрч болзошгүй байгааг БНСУ-ын Ус цаг уурын агентлагаас анхааруулав.

“Хиннамну" нь “хүчтэй” хуй салхины ангилалд хамаарах тул салхи 43 м/с хүрч, их хэмжээний бороо орох ба далайн эргийн үер, шуурга, хөрсний гулгалт үүсч болзошгүй байна. Иймд тус бүс нутагт оршин суугаа манай иргэд сонор сэрэмжтэй байж, байгалийн гамшигаас урьдчилан сэргийлнэ үү гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ мэдээлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ