Украин дахь барууны утгагүй тактикийг БНХАУ илчиллээ

     "АНУ тэргүүтэй барууны орнууд Украиныг "сайн сайхны тал" болгон харуулахыг оролдоод бүтэлгүйтэж буй нь утгагүй харагдаж байна" гэж Хятадын "Global Times" сонинд бичжээ. Уг нийтлэлд "Вашингтон зарим улсыг том гүрнүүдтэй сөргөлдүүлэхэд өдөөн хатгах зорилгодоо хүрэхийн тулд Украинд "сул дорой нь хүчтэйгээ ялна" гэсэн сэтгэлээр үлгэр зохиож, дэндүү автсан"  хэмээн дурдсан аж. Мөн нийтлэлийн зохиогчид "Украиныг "энх тайвны баталгаа" болон "шударга ёсны биелэл" хэмээн үзэн ядах гэсэн барууныхны оролдлого тэнэг юм шиг харагдаж байна. Түүнчлэн барууны орнуудын удирдагч нар аюулгүй байдлын баталгааны сэдэв хэлэлцэхийг хүсэхгүй байгаа" гэж онцолсон байна. Бас "Энэхүү аргын асуудал нь олон улсын харилцааны бүх оролцогчийг холбодог харилцан хамаарлыг харгалздаггүй явдал юм. Даяаршлын эрин үед аюулгүй байдал, аюул заналхийллийн үзэгдлүүд хоорондоо салшгүй холбоотой байдаг" гэж дурдав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ