Намын бүлгүүд хуралдана

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2022.08.25/ хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчөлтийн журмын төсөл болон УИХ-ын Дэгийн тухай хуулиудын талаар байр сууриа нэгтгэхээр болжээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс өчигдөр УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулиудыг өргөн барьж, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгүүдийг хийгээд байгаа юм. Мөн байнгын хорооноос төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргаад буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ