Д.Трамп 700 хуудас нууц баримт бичиг устгажээ

     АНУ-ын Үндэсний архив, баримт бичгийн албаныхан 2022 оны нэгдүгээр сард ерөнхийлөгч асан Доналд Трампын эдлэнгээс 700 хуудас нууцын зэрэглэлтэй 100-гаад баримт олсон билээ. Энэ тухай архивч Дебра Уоллын нийтэлсэн захидлаас эш татан Politico мэдээлжээ. "Хайрцаг дахь материалууд дотор 700 гаруй нууцын зэрэглэлтэй 100-гаад баримт бичиг бий. Зарим нь тусгай хандалтын хөтөлбөрийн материалыг агуулдаг хамгийн дээд түвшний нууцлалтай" хэмээн тэр мэдэгдсэн аж.    
           Тавдугаар сарын 10-нд бичсэн захиагаа архивч Д.Уолл АНУ-ын хуульч асан Эван Коркоранд хаягласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ