Украин цэргүүд хөрш улсдаа сурна
"Украин цэргүүдийг сургах Европын холбооны сургалтын төлөөлөгчийн газар хөрш орнуудынх нь нэгд байрлана" гэж Европын холбооны Гадаад хэргийн албаны дарга Жозеп Боррель мэдэгдэв. Гэхдээ яг хаана гэдгийг нь тодорхой хэлээгүй тэр, Европын зарим улс украин цэргүүдийг нийлүүлсэн техник хэрэгсэлтэй харьцах арга барилд сургаж буйг онцоллоо. Дайчдыг өмнө нь Польш, Чех, Их Британи, Францад сургажээ. Европын холбооны төлөөлөгчдийг Украинд байрлуулах шийдвэрийг хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын тусгай ажиллагаа эхлэхээс ч өмнө гаргасан аж. Хоёрдугаар сарын 21-нд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба "Байршуулах параметр, цаг хугацааг тодорхой болгох хэвээр байна" хэмээн мэдэгдсэн юм. Уг шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сард Европын холбооны орнуудын Батлан хамгаалах яамны тэргүүнүүдийн уулзалтаар гаргасан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ