АНУ-ын Төрийн департаментын Туслах Төрийн нарийн бичгийн дарга айлчилна
АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Данииэль Ж.Критенбринк наймдугаар сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлахаар болжээ. Мөн энэ өдрүүддээ БНСУ-д ч айлчлал хийх аж.
Харин Монгол Улс Дахь Айлчлалынхаа Хүрээнд ГХЯ, Төрийн Департамент Хоорондын Ээлжит Зөвлөлдөх Уулзалтад Оролцох Ажээ.
Уулзалтаар талууд Монгол орны ардчилсан тогтолцоог бататгах, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцохоор төлөвлөсөн гэж АНУ-ын албан сайтад мэдээлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ