АНУ 775 сая ам.долларын цэргийн тусламж Украинд үзүүлнэ

  "Украинд АНУ 775 сая ам.долларын өртөг бүхий цэргийн тусламж үзүүлнэ" гэж Пентагон мэдэгдэв. Тэд энэ удаа Киевт PC30 HIMARS сумны иж бүрдэл, 16 ширхэг 105 мм-ийн гаубиц, тэдгээрт зориулж 36 мянган пуужин, 15 ширхэг Sky Eagle нисэгчгүй нисэх төхөөрөмж, радарын эсрэг Harm пуужин, танк эсэргүүцэгч TOW пуужин, танк эсэргүүцэх мянган Javelin систем өгөх гэнэ. 
Мөн "Радар устгах Harm системийг Украины сөнөөгчидтэй аль хэдийнэ нэгтгэсэн" хэмээн мэдээлжээ. Үүнээс гадна Пентагон Киевт шинэ төрлийн зэвсэг шилжүүлэх хувилбаруудыг авч үзэж буй аж. Энэ нь зэвсэгт мөргөлдөөний нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ