Х.Баттулга:Бид эвдрэлцэж байх үедээ ялагдаж, эвлэлдэж байхдаа ялж байсан түүх бий

Х.Баттулга талын АН-ын ээлжит бус Их хурал эхэллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Өнөөгийн нөхцөл байдлыг бид маш сайн мэдэж байгаа. Бүс нутгийн байдлыг бид гадарлаж байна. Хоёр хөрш маань дайны байдалтай байна. Ийм нөхцөлд ард түмэн сөрөг хүчнийг хүсэмжилж байгаа. Харамсалтай нь, эрх баригч намын гар хөл болоод байгаа манай намын хэдэн нөхдүүдээс болж Ардчилсан нам хагаралдаж байгаа мэт харагдаж байна. 33 жилийн түүхэнд бид эвдрэлцэж байх үедээ ялагдаж, эвлэлдэж байхдаа ялж байсан түүх бий.

Салж явсан, салгаж тоглож байгаа бид нарын лидерүүд гэж нэрлэдэг зарим удирдлагуудтай би уулзалт хийж байгаа. Зөв алхам болов уу гэж бодож байгаа. Тиймээс зөвшилцлийн хүрээнд 2024 оны сонгуульд хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэн орж байж ялалт байгуулж, ард түмнийхээ хүслийг биелүүлнэ" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ