Ким Жөн Ун ОХУ-ын ерөнхийлөгчид хариу цахилгаан илгээлээ

  "БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус улсыг тусгаар тогтносны 77 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хариу цахилгаан илгээлээ" гэж Хойд Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. Цахилгаанд "Солонгосыг чөлөөлөх тэмцэлд эрэлхэг улаан армийн дайчид халуун цус, амь насаа харамлаагүй. Тэдний энэ гавьяат үйлс Солонгосын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэнэ" хэмээн бичсэн байна. Мөн "Солонгос-Оросын найрамдал тасралтгүй бэхжин хөгжиж, өнөөдөр хоёр орны хамтын ажиллагаа, дэмжлэг, эв нэгдэл  "цэргийн аюул, заналхийлэл, өдөөн хатгалга, дайсагнагч хүчний дур зоргоороо, санаатай байдлыг дарахын тулд шинэ шатанд гарч байна" гэж онцлов. Түүнчлэн Пхеньян, Москвагийн найрамдал, хамтын ажиллагаа цаашид улам бэхжиж, хоёр орны ард түмний хөгжил цэцэглэлт, сайн сайханд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.                         Урьд нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд эл улс тусгаар тогтносны 77 жилийн ойг тохиолдуулж баяр хүргэсэн цахилгаан илгээсэн юм. Уг цахилгаанд хоёр орны харилцааг иж бүрэн, бүтээлчээр хөгжүүлэхэд бэлэн буйгаа онцлон тэмдэглэсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ