АНУ-ын төлөөлөгчид Тайваньд очжээ

      Сенатор Эд Марки тэргүүтэй АНУ-ын Конгрессын төлөөлөгчид хоёр өдрийн айлчлалаар Тайваньд очсон тухай "Ройтерс" агентлаг мэдээлэв. Тайваньд айлчилж буй Маркигаас гадна дөрвөн сенатор ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй өнөөдөр уулзах аж. "Хятад улс цэргийн сургуулилтаар Тайванийн хоолой болон бүс нутгийн хурцадмал байдлыг улам хурцатгаж буй энэ үед  Марк тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байгаа АНУ-ын Конгресс Тайванийг хүчтэй дэмжиж байгааг дахин харууллаа" гэж айлчлалтай давхацсан АНУ-ын эрх баригчдын мэдэгдэлд дурджээ.             
     Үүнээс өмнө наймдугаар сарын 2-нд АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсан билээ. Бээжин тусгаар тогтносон уг арлыг өөрийн нутаг дэвсгэр гэж үзэж байгаа тул БНХАУ эл алхмыг шүүмжилж, АНУ-ыг эсэргүүцсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ