Д.Трампын эд хөрөнгийг нууцын зэрэглэлээс хасав

    Флоридагийн шүүх АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын эд хөрөнгийг эрэн сурвалжлах тушаалыг нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн ХМТ-ны ажилтнууд хурааж авсан эд хөрөнгийн тооллогыг олон нийтэд ил болгожээ. Мөн баримт бичигт заасан мэдээлэлд үндэслэж, наймдугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш түүний эдлэн газрыг нэгжихийг зөвшөөрсөн захирамжийг баталсан аж. Шүүх АНУ-ын хуулийн "Батлан ​​хамгаалах мэдээлэл цуглуулах, шилжүүлэх, алдагдуулах" гэсэн заалтыг баримталснаа мэдэгдсэн байна. Флорида дахь Мар-а-Лагогийн эдлэнгээс хурааж авсан эд зүйлс дотор хайрцагтай бичиг баримт, тэмдэглэл, гэрэл зургаас гадна "маш нууц" зэрэглэл бүхий бичиг баримтууд байсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ