Д.Трампад хорих ял оноох уу?
Урьд нь ХМТ-ныхон Д.Трампынхыг нэгжихдээ "маш нууц" гэж тэмдэглэсэн бичиг баримт олсон юм. Тэдгээрийн агуулгыг задруулаагүй ба нийт 20 орчим хайрцаг эд зүйлс, гэрэл зураг бүхий хавтас, гар бичмэл тэмдэглэл, түүний зөвлөх асан Рожер Стоуны өршөөлийн бичиг зэргийг хураан авав. Дашрамд дурдахад Д.Трампын эдлэнг энэ сарын найманд нэгжсэн юм. 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой буйгаа мэдэгдсэн АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч "Төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны эцэст гэрт маань гэнэт дайрч орж ирээд нэгжсэн нь шаардлагагүйгээс гадна зохимжгүй байлаа" хэмээн онцлон тэмдэглэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ