Францад олон мянган га ой шатжээ

 "Францад энэ долоо хоногийн эхнээс одоог хүртэл 10,000 орчим га ой шатаад байна" гэж BFMTV телевиз цахим хуудастаа мэдээллээ. Тус орны эрх баригчдын мэдээлснээр наймдугаар сарын 8-наас хойш тэнд гарсан ойн түймэр 9,830 га ой модыг сүйтгэжээ. Баруун хойно орших Жирондын хэлтэс хамгийн их хохирол амссан ба тэнд 7,4 мянган га ой шатсан бол баруун зүгт Майн, Луара мужид 1,5 мянга, өмнөд хэсгийн Аверон, Лозерт 730, Ардешид 200 га газар түймэрт өртсөн аж.                   
            Жиронд хотын гал түймэртэй тэмцэх албаны дарга Марк Вермелен наймдугаар сарын 11-нд гал унтраах үеэр хоёр гал сөнөөгч бэртсэн талаар мэдэгдэв. Гал унтраах ажиллагаа үргэлжилсээр. Францын ерөнхий сайд Элизабет Борн "Ой хээрийн түймэртэй тэмэхийн тулд Франц улс Европын холбооноос гал унтраах нэмэлт онгоц хүснэ" гэж өмнө нь мэдэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ