Хатан хаан хоёрдугаар Элизабетийн факсимил гарын үсэгтэй зоос гаргана

                   "Хатан хаан хоёрдугаар Элизабетийн факсимил гарын үсэг бүхий зоосыг Их Британид анх удаа гаргана'' гэж Express-т бичжээ. Хоёрдугаар Элизабетийн цагаан алтны ойн хүрээнд түүний факсимил гарын үсгийг харуулсан таван фунт стерлингийн үнэтэй гурван янзын зоосыг худалдаанд гаргах аж. Эхнийхийг нь хатан хааны шагналуудад, хоёр дахийг нь буяны байгууллагуудтай хамтарч хийсэн ажилд, гурав дахийг нь Их Британиас гадна түүний хуучин ноёрхол, колони болон протекторат орнуудыг багтаасан Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлд зориулсан байна.            
No description available.

            Зоосны үнэ техникээсээ шалтгаалаад 13-2,865 фунт стерлингийн хооронд хэлбэлзэнэ. Зураач Пи Жей Линч "Зоосон мөнгөн дээрх хоёрдугаар Элизабетийн факсимил гарын үсэг бэлгэдлийн маш их утгатай. Түүний гар ямар чухлыг би ойлгосон. Тэр үргэлж гар барьж, шагнал гардуулах, мод тарих, самбар нээх гэх мэт бэлгэдлийн ажлуудыг гүйцэтгэдэг. Факсимил нь маш бэлгэдэлтэй, албан бичигт гарын үсэг зурахдаа төрийн хэрэглүүр болохоос гадна хувийн амлалт, үүрэг хариуцлагаа илэрхийлдэг гэдэгт намайг хөтөлсөн" гэж ярьсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ