Ким Жөн Уны дүү БНСУ-ын эрх баригчдыг заналхийлэв

           БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүү, тус улсын Хөдөлмөрийн намын төв хорооны дарга Ким Е Жон"Хойд Солонгост коронавирусийн халдварыг дэгдээвэл Өмнөд Солонгосын эрх баригчдыг устгана" хэмээн заналхийлжээ. Энэ талаар Хойд Солонгосын төв мэдээллийн агентлагаас Ёнхап агентлаг эш татан мэдээллээ. "Хэрэв дайсан манай улсад вирус оруулах зэрэг аюултай үйлдлээ үргэлжлүүлсээр байвал бид вирусийг устгаад зогсохгүй Өмнөд Солонгосын эрх баригчдыг устгах замаар хариу арга хэмжээ авах болно" гэж тэр хэлэв. Бас тэрбээр Пхеньян эсрэг арга хэмжээний янз бүрийн төлөвлөгөө бэлдэж буйг онцлон тэмдэглэсэн байна.              Урьд нь "Сөүл "цэргийн сөргөлдөөнд орвол" бид цөмийн зэвсэг хэрэглэнэ" хэмээн БНСУ-ыг сүрдүүлсэн юм. Түүнчлэн БНАСАУ-ын удирдагчийн дүү "Пхеньян Өмнөд Солонгостой хийж буй дайныг эсэргүүцэж, тэднийг гол дайсан гэж  үзэхгүй байна" хэмээн баталсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ