Ким Жөн Ун коронавирусийг ялснаа зарлав
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун коронавирусийг ялснаа зарласан талаар Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээллээ. Тус агентлаг Солонгосын төв мэдээллийн агентлагийн "Ким Жөн Ун шинэ коронавирусийг устгах онцгой кампанит ажилд ялснаа албан ёсоор зарлав" гэж мэдээлснээс эш татжээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш тус улсад коронавирусийн 4,77 сая орчим тохиолдол илэрсэн ба 74 нь нас барсан аж.
Өнгөрсөн тавдугаар сард Оросын вирус судлаач, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Анатолий Альтштейн "БНАСАУ-д гарсан коронавирусийн дэгдэлт дэлхий дахинд аюул учруулахгүй" хэмээн мэдэгдэж байв. Түүний үзэж буйгаар өвчний оргил үе нь сарын дараа юм уу түүнээс өмнө болох гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ