Норвегид сүүлийн 34 жилийн инфляцийн дээд амжилт тогтоолоо

            Норвегид сүүлийн саруудад бараа, үйлчилгээний үнэ дунджаар 6,8 хувиар өсчээ. "Энэ нь 1988 оноос хойших хамгийн үзүүлэлт" гэж тус улсын Статистикийн төв товчоо мэдээллээ. Эл газрын төлөөлөгч Эспен Кристиансений хэлснээр инфляцид нөлөөлж буй гол хүчин зүйл нь хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах бус ундааны үнэ "түүхэн" өссөн явдал гэнэ. Энэ бүлгийн барааны үнэ зургадугаар сараас долдугаар сар хүртэл 7,6 хувиар өссөн нь  2021 оны мөн үеийнхээс 3,45 дахин өссөн үзүүлэлт аж. "Хүнсний барааны үнэ нэг сарын хугацаанд хэзээ ч ингэж өсөж байгаагүй" хэмээн Э.Кристиансен мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ