Хятадын арми даалгавраа амжилттай гүйцэтгэжээ

              Тайванийн ойролцоох тэнгисийн цэргийн хүчний сургуулилтын хүрээнд Хятадын Ардын Чөлөөлөх Арми үүрэг даалгавраа амжилттай гүйцэтгэсэн тухай мэдэгдэв. Үүний зэрэгцээ Хятадын цэргийн командлалын зүүн бүс Тайванийн усан болон агаарын бүсийн ойролцоо маневр хийж, байлдааны эргүүлээ үргэлжлүүлэхээ зарлалаа. Түүнчлэн Хятадын арми Тайванийн хоолойн нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж, дайсны болзошгүй довтолгоонд бэлтгэх аж.      
   Урьд нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газар, Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран "Тайванийн асуудал ба шинэ эриний Хятад улс нэгдэх нь" цагаан ном хэвлүүлж, Хятадыг Тайваньтай энхийн замаар нэгтгэх боломжит бүх хувилбарыг эрэлхийлэхээ амласан ч эл асуудлыг шийдвэрлэхийн тулд хүч хэрэглэхийг үгүйсгэсэнгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ