ОХУ-ыг терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтад оруулна гэв

           АНУ-ын сенатор Ричард Блюменталь, Линдси Грэм нар ОХУ-ыг терроризмыг ивээн тэтгэгч гэж хүлээн зөвшөөрөхийг дахин шаардав. Энэ талаар Р.Блюменталь CNN телевизээр мэдэгдлээ. "Эрх баригчид нь Оросыг Иран, Куба шиг болгож байна гэж би боддог" хэмээн тэр ярьжээ. Харин Л.Грэм "Сенаторууд Москвагийн эсрэг илүү их хориг арга хэмжээ авахаар ажиллаж байна. Бид ОХУ-ыг терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтад оруулах бодолтой байгаа" гэсэн аж. Мөн "Энэ нь Украины асуудлаар АНУ дампуурч буйг дэлхий дахинд харуулна" хэмээн тэр нэмж ярив.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ