Сөүл хот үерт автлаа
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод өчигдөр /2022.08.08/ хүчтэй аадар бороо орсны улмаас хэд хэдэн бүс үерт автлаа. Үерийн улмаас автомашинууд живж, нүхэн гарцууд усанд автаж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Ганнам дүүрэгт мөн цахилгаан тасарчээ.
Их хэмжээний бороо орох тухай БНСУ-ын Цаг уурын албанаас өмнө нь анхааруулж байжээ. Аадар бороо үргэлжилсээр, улмаар 23:10 цагт Сөүлийн оршин суугчдад аюулгүй байдлын анхааруулгын мессэж илгээсэн байна. Хөрсний гулгалт үүсч болзошгүйг мөн иргэдэд анхааруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ