Тайвань агаарын тээвэр, тээвэрлэлтээ сэргээж буйгаа зарлалаа

                       БНХАУ-ын үйл ажиллагааны улмаас өмнө нь хязгаарлагдаж байсан агаарын болон усан тээврээ Тайвань сэргээв. Энэ тухай тус улсын Зам тээвэр, харилцаа холбооны яамны цахим хуудсанд нийтэлсэн мэдээнд дурджээ. Цэргийн ажиллагаа явуулах тухай БНХАУ-ын мэдэгдлийн хугацаа дууссан ч усан болон нисэх онгоцууд түр зуурын аюултай бүсүүдийг тойрч гарах аж. Мөн транзит нислэгүүд үе шаттайгаар сэргэх ч эрх баригчид нөхцөл байдалд хяналтаа үргэлжлүүлэх юм.         
       Арлын ойролцоох цэргийн сургуулилтаас болж Тайванийн агаарын орон зайг ашигласан олон улсын нислэгийн чиглэл өөрчлөгдөх юм уу цуцлагдсан билээ. Тээврийн хэрэгслийн хувьд Каошюн, Килун, Тайбэй боомтууд хязгаарлалтад хамгийн их өртсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ