В.Зеленскийг цөмийн терроризмын хэргээр шүүхийг ОХУ уриалав

     Украины эрх баригчид, тэр дундаа ерөнхийлөгч Владимир Зеленскийн цөмийн терроризмын үйлдлийг буруушаахыг олон улсын байгууллагуудад ОХУ уриаллаа. Энэ талаар тус улсын Батлан ​​хамгаалах яам мэдэгджээ. Уг мэдэгдэлд "Цөмийн терроризмын үйл ажиллагаа явуулж буй Зеленскийн дэглэмийн гэмт үйлдлийг буруушаахыг бид олон улсын байгууллагуудад уриалж байна" хэмээн дурдсан аж. Мөн "Запорожье" атомын цахилгаан станцад Украины тал дахин өдөөн хатгалга хийвэл түүний ажлыг тасалдуулах бүх хариуцлагыг Киевийн эрх баригчид хүлээх болно" гэж анхааруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ