АНУ-ыг БНХАУ буруушаав
"АНУ цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай олон улсын гэрээний заалтыг зөрчиж, цөмийн зэвсэггүй улсуудад цөмийн зэвсгээ шилжүүлж байна" гэж цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай хэлэлцээрийг хянан хэлэлцэх бага хурал дээр БНХАУ-ын төлөөлөгч Фу Цун буруушаалаа. Тэрээр "АНУ цөмийн зэвсгийг байршуулж, сөнөөгч онгоцоос онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл авсан нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай хэлэлцээрийг зөрчиж буй шилжүүлгийн практик юм" хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн гэрээнд гарын үсэг зурсан улс орнуудын гол тохиролцоог эргэн дурсаж "Цөмийн зэвсэгтэй гүрнүүд түүнийгээ шилжүүлэх ёсгүй. Цөмийн зэвсэггүй улсууд ч хүлээн авах хэрэггүй" гэсэн аж. Түүнийхээр Азид цөмийн зэвсэг бий болох нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж, БНХАУ-ын стратегийн ашиг сонирхолд нөлөөлөх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ