Алан хядагчдын удирдагч заналхийллээ

  "Исламын жихад" алан хядах байгууллагын удирдагч Зияд ан-Нахала "Израилийн Тель-Авив хотод пуужингаар цохилт өгнө" гэж сүрдүүлэв. "Энэ тулалдаанд улаан шугам гэж үгүй" хэмээн мэдэгдсэн тэр, Израилийн нийслэлд пуужингийн цохилт өгөхөө Палестины ард түмэнд амалсан юм.          
   Урьд нь Израилийн Батлан ​​хамгаалах яам "үйл ажиллагааны зорилго" биелүүлэхийн тулд Израилийн армид 25,000 нөөц цэрэг татах тушаал баталснаа мэдэгдсэн удаатай.                                
    Наймдугаар сарын 5-нд Газын зурвас руу довтолсноос амссан хохирлоо Израиль зарлав. Хохирогчид нь "Исламын жихад" бүлэглэлийн арван дайчин байсан ба зэвсэгт этгээдүүдийн ашиглаж байсан цэргийн бааз, барилга байгууламжууд мөн устжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ