Тайвань онцгой байдлын төлөвлөгөө хэрэгжүүлэхээ анхаарууллаа
Тайванийн Батлан хамгаалах яам "Онцгой байдлын төлөвлөгөө бэлтгэж, хүсээгүй нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахад бэлэн байна" гэж анхаарууллаа. Тус яам хилийн ойролцоо болж буй үйл явдлын талаар мэдэж байгаа бөгөөд "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд зохих цэргийн хүчийг илгээнэ" хэмээн мэдэгджээ. Урьд нь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн флот хойд талаараа Тайваньтай хиллэдэг Жэжан мужийн усан хилд цэргийн томоохон сургуулилт хийж буй нь мэдэгдсэн билээ. Мөн эл мужийн далайн захиргаа Тайвань орчмын бүсэд навигацийг хязгаарлах болсноо аль хэдийнэ зарласан.
Наймдугаар сарын 2-ны мягмар гарагт АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Пелосигийн онгоц Тайбэй хотын "Суншань" нисэх онгоцны буудалд газардсан билээ. Үүнээс өмнө агаарын радарын мэдээллээс үзэхэд уг онгоц Борнео, Сулавеси арлын дээгүүр нисэж, хойшоо эргээд, Филиппинийг тойрон, Тайванийг чиглэсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ