Н.Пелосигийн айлчлал АНУ-д ихээхэн үр дагавар авчирна гэж БНХАУ үзэж байна
"АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийж буй айлчлал АНУ-д томоохон үр дагавар авчирна" гэж БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Цин Ган CNN телевизэд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэв. Тэр, "Энэ айлчлал Тайванийн хоолойд хурцадмал байдал, Бээжин, Вашингтоны харилцааг хурцатгахад хүргэнэ. БНХАУ бүрэн эрх, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно. Үүнийг хийх бүрэн эрхтэй" хэмээн нэмж ярьжээ. Өмнө нь "Пелосигийн айлчлалын хариуд наймдугаар сарын 2-6-нд Хятадын ардын чөлөөлөх армийн флотын цэргийн маневруудын хүрээнд пуужингийн туршилт хийнэ" гэж Хятадын армийн зүүн командлал мэдэгдэж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ