Н.Пелоси Тайваньд айлчилна
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сарын 2 буюу өнөө орой Тайванийн нийслэл Тайбэйд хүрэлцэн очих нь. Холбогдох мэдээллийг ETtoday сайтад нийтэлжээ. Тэнд мэдээлсэнчлэн Н.Пелоси 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг тэргүүлэн, орон нутгийн цагаар 22:30-ийн орчимд "Суншань" нисэх онгоцны буудалд газардаж, "Гранд Хятт" зочид буудалд байрлах аж. Маргааш нь наймдугаар сарын 3-ны лхагва гарагт Тайванийн парламентад зочилж, Цай Инвэн тэргүүтэй удирдлагуудтай нь уулзана. Ингээд үд дунд орчимд айлчлал дуусах бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ