Генерал Сулейманигийн өшөөг АНУ-аас авна
"Иран улс 2020 онд амиа алдсан Исламын хувьсгалт гвардийн корпусын ''Аль-Кудс" тусгай хүчний командлагч, генерал Касем Сулейманигийн өшөөг авч магадгүй нь" гэж АНУ-ын тагнуулын алба мэдээллээ. Уг байгууллагын холбогдох тайлангаас эш татан Yahoo News сайт ийн мэдээлжээ. Түүнчлэн эл сайт "Ираны эрх баригчид олон улсын түвшинд хууль эрх зүйн арга хэмжээ авах, АНУ-ын албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авахаас гадна генералыг устгахад оролцсон хүмүүсийг шууд үхэлд хүргэх зэрэг хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж байгаа" гэж онцолсон аж. Тагнуулын мэдээлснээр, 2021 оны нэгдүгээр сараас хойш АНУ-д аллага үйлдэхэд бэлэн байгаагаа Иран ил тод илэрхийлсэн гэнэ. Устгах хүмүүсийн жагсаалтын тэргүүнд Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео, АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп, АНУ-ын Төв командлалын тэргүүн асан генерал Кеннет Маккензи нар орж буй.
Yahoo News-ийн туё нийтлэлд "Иран улс Сулейманитай зэрэгцэх эсвэл үхэлд нь буруутай гэж үзсэн Америкийн албан тушаалтанг хөнөөвөл л хариу арга хэмжээ амжилттай боллоо гэж үзэх бололтой" хэмээн бичсэн байна. Исламын хувьсгалын гвардийн корпусын тусгай хүчний командлагч К.Сулеймани 2020 оны нэгдүгээр сарын 3-ны шөнө Багдад хотод АНУ-ын явуулсан арга хэмжээний улмаас амь үрэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ