Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байна

      "Өнгөрсөн долоо хоногт 5,7 сая хүн коронавирусийн халдвар авч, 10 мянга орчим хүн нас баржээ. Өмнөх долоо хоногтой нь харьцуулахад халдварын тоо 6 хувиар нэмэгдэж, нас барсан хүний тоо 2 хувиар буурсан" гэж ДЭМБ лхагва гарагт мэдээлэв. Тус байгууллага долоо хоног тутмынхаа эмхэтгэлд "Гуравдугаар сард оргил үедээ хүрсний дараа өвчлөгсдийн тоо буурах хандлага ажиглагдсан ч тав дахь долоо хоног дараалан өслөө" гэж онцолсон аж. Долдугаар сарын 4-10-нд дэлхий даяар 5,776,242 хүн коронавирусээр халдварлаж, 9,872 хүн нас барсан байна.                 Францад 771,260 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн олон тохиолдол болсон бол удаад нь АНУ (722,924), Итали (661,984), Герман (561,136), Бразил (396,781) оров. Харин нас баралтаар АНУ (1,987) тэргүүлж, Бразил (1,639), БНХАУ (692), Испани (619), Итали (574) удааллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ