Ш.Абэгийн аллагад хайхрамжгүй хандсанаа Японы цагдаагийн дарга хүлээв
Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэрэгт цагдаагийн газар хайхрамжгүй хандсан Японы цагдаагийн газрын дарга Итару Накамура хүлээн зөвшөөрөв. Түүний хэлснээр талийгаачийг хамгаалах ажил дуусаагүй байгаа гэнэ. "Ийм хүнд хэцүү үр дүн гарсан тул асуудал нь зөвхөн газар дээр нь ажиллаж буй цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд биш, харин бүс нутгийн цагдаагийн байгууллагыг бүхэлд нь удирдан чиглүүлэх ёстой цагдаагийн газрын даргын хувьд миний үүрэг хариуцлага асар их гэдгийг бид ойлгож байна" хэмээн тэр мэдэгдлээ. Эргэн сануулахад долдугаар сарын 8-нд болсон сонгуулийн сурталчилгааны үеэр ерөнхий сайд асан Ш.Абэг гар хийцийн буугаар Тэцуй Ямагами гэгч буудсан билээ. Эмч нар түүний амийг аврахыг хэдэн цагийн турш оролдсон ч бүтсэнгүй. Саатуулагдсан гэмт этгээд "Миний зорилго бол "тодорхой байгууллага" байсан. Ээж маань их хэмжээний хандив өгч, улмаар гэр бүлээ сүйрүүлсэн" гэж мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ