Си Жиньпин ОХУ-д айлчлахаас татгалзав

   ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины урилгын хариуд БНХАУ-ын дарга Си Жиньпин тус улсад айлчлахаас татгалзжээ. Түүнтэй зургадугаар сарын 15-нд Оросын удирдагч утсаар ярихдаа урьсан билээ. Харин Хятадын дарга "Коронавирусийн улмаас Орост айлчлахад хүндрэлтэй байна" хэмээн мэдэгдэв. В.Путин "Бээжин-2022" өвлийн олимпын наадамд оролцох урилгын хариуд дипломат практикт нийцүүлэн БНХАУ-ын даргад айлчлахыг санал болгосон юм. Японы "Ёмиури Шимбун" сонин БНХАУ-ын засгийн газрын эх сурвалжаас эш татан, "Ши Жиньпиний айлчлалыг ашиглаад Путин АНУ болон Европтой зөрчилдөөнийг улам гүнзгийрүүлэхгүй гэж найдаж байна" гэж бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ