Б.Жонсон Одессын хүндэт иргэн болжээ
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонг Украины Одесс хотын хүндэт иргэн цол, Григорий Маразлийн нэрэмжит нэг, хоёр, гуравдугаар зэргийн хүндэт тэмдгээр шагнажээ. Энэ талаар хотын дарга Геннадий Труханов мэдэгдсэн аж. Тэр, "Жонсонг Григорий Маразлийн нэрэмжит нэг, хоёр, гуравдугаар зэргийн хүндэт тэмдгээр шагнуулах тухай зарлигт гарын үсэг зурлаа. Ингэснээр тэр Одессын хүндэт иргэн болж байгаа юм" хэмээн онцолсон байна. Дашрамд дурдахад 1862 оноос оршин тогтнож буй Одесс хотын хүндэт иргэн болсон анхны британи хүн нь Б.Жонсон юм. Хотын дарга санхүү болон зэвсгээр тусалсан ерөнхий сайдад талархав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ