"АН-ын хурлын үеэр “Э”-г түлхэн унагаж, биед нь халдсан асуудлаар цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна"

Ардчилсан Намын XIV их хурал өнөөдөр Соёлын Төв Өргөөнд болох үеэр С.Эрдэнийг түлхэн унагаж, зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төв "Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төв өргөө”-нд 2022 оны долдугаар сарын 2-ны өдрийн 13:00 цагийн үед Ардчилсан Намын 14 дүгээр их хурал зохион байгуулагдах явцад тус намын гишүүн “А” нь хурлын заалны тайз руу гарч үг хэлж байсан “Э”-г түлхэн унагаж, бие, эрх чөлөөнд нь халдсан асуудлаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлсэн.

Уг дуудлагын дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байна" гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ