Израильчууд Сирийн муж руу пуужингийн цохилт өгөв

             "Сирийн Тартус муж руу израильчууд пуужингийн цохилт өгч, энгийн хоёр иргэн шархадлаа" хэмээн Сирийн Батлан ​​хамгаалах яам мэдээллээ. Уг мэдээлэлд "Өглөө  израильчууд Газар дундын тэнгисээс пуужингаар хэдэнтээ харваж, агаарын түрэмгийлэл үйлдлээ" хэмээн дурджээ. Халдлага Ливаны Триполи хотоос баруун зүгт Тартус мужийн өмнөд хэсэгт орших Эл-Хамидия хотын нутаг дэвсгэр дэх шувууны хэд хэдэн фермд болсон аж. Үүний улмаас нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн шархадсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ