Оюутолгой ордын хөрөнгө оруулагч нартай хийсэн хэлэлцээг бодит ажил хэрэг болгох ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

УИХ-ын 103 дугаар тогтоол буюу Оюу толгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ. Тодруулбал, Оюу толгойн ордын хөрөнгө оруулагч нартай Засгийн газрын хийсэн хэлэлцээг бодит ажил хэрэг болгох, хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсгийг байгуулсан байна. Энэхүү ажлын хэсэгт

  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Сангийн сайд Б.Жавхлан
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ББат-Эрдэнэ
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо
  • “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат
  • ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар ажлын хэсэгт багтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ