ДЭМБ COVID-ын өвчлөл нэмэгдэхийг үгүйсгэсэнгүй
Энэ жил коронавирусийн өвчлөл нэмэгдэхийг ДЭМБ үгүйсгэхгүй байна. ОХУ дахь тус байгууллагын төлөөлөгч Мелита Вуйнович "Известия" сонинд өгсөн ярилцлагадаа "Би эдгээр таамаглалыг тархвар судлаачдад үлдээнэ. Гэхдээ нэлээн олон хүн вирусээр халдварлаагүй, вакцинд хамрагдаагүй байгаа тул өвчлөл нэмэгдэх төлөвтэй байна. Үүнийг урьдчилан таамаглах маш хэцүү" хэмээн өгүүлжээ. Мөн тэр, өнөөгийн нөхцөлд томуугийн тархалт илүү дэгдэж магадгүйг онцолсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ