Европын гурван улсын удирдагч Украинд очжээ

        Германы канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн ерөнхий сайд Марио Драги нар Украинд очсон талаар Италийн мэдээллийн RaiNews24 суваг мэдээлэв. Уг суваг "Европын удирдагчид аль хэдийнэ Украинд очсон" гэж мэдээлэхийн сацуу галт тэргэнд ширээний ард албан бусаар ярилцаж буй гурван улс төрчийн зургийг үзүүлжээ. Харин тэднийг Украинд айлчлах гэж байгаа тухай Германы Bild am Sonntag сонин бямба гарагт мэдээлсэн аж. Айлчлалын үеэр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээр хийхээр төлөвлөөд буйг онцолсон байна. Мөн энэ үеэр гурван улсын албан ёсны төлөөлөгчид төрийн тэргүүнүүд Украин руу явахаар төлөвлөж байсан гэх мэдээллийг баталж эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ