Словакийн ерөнхийлөгч COVID-19 тусав
Словакийн ерөнхийлөгч Зузана Чапутова COVID-19-өөр халдварлажээ. Ингэснээр ойрын өдрүүдэд хийх бүх ажлын төлөвлөгөөгөө цуцалсан аж. Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Мартин Стризинецийн "Ерөнхийлөгч Зузана Чапутовагийн өгсөн COVID-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан" гэж хэлснийг БН Словак улсын хэвлэл мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
З.Чапутова Польшийн ерөнхийлөгч Анжей Дудатай хамт Португали, Италид хийх аяллаа цуцлахаас аргагүйдсэн ба "Би ерөнхийлөгч Дудатай (аялалд) нэгдэж чадахгүйдээ маш их харамсаж байна" гэж нөхцөл байдлын талаар тайлбарлав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ